Америкийн алдарт модель, телевизийн од Блэк Чайна (Blac Chyna) хуучин амрагтайгаа холбоотой ноцтой баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Тэрээр хуучин хамтрагчаа өөрийнх нь болон алдартай хүүхдүүдийнх нь тухай олон нийтэд ярихыг хориглосон нууцын гэрээнд (NDA) гарын үсэг зуруулжээ.

Энэхүү гэрээний нийт дүн нь 5 сая доллар бөгөөд уг баримт бичгийг Блэк Чайна шүүх хуралдааны үеэр нотлох баримт болгон өргөн барьсан байна. Одоогоор уг гэрээний бүрэн эх хувийг TMZ хэвлэл олж авч, олон нийтэд ил болгоод байна.

Тус гэрээнд зааснаар, Блэк Чайнагийн хуучин амраг нь түүний хувийн амьдрал болон хүүхдүүдийнх нь талаар ямар нэгэн мэдээлэл тараах, ярилцлага өгөх эрхгүй юм. Шүүхэд гаргаж өгсөн энэхүү баримт нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.