Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад гарсан эбола вирусийн дэгдэлт өмнө нь бүртгэгдэж байсан аль ч дэгдэлтээс илүү хурдтай тархаж, цаашлаад бусад улс оронд тархах эрсдэл дагуулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн анхаарууллаа.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мягмар гарагт болсон шуурхай хуралдааны үеэр хэлэхдээ, нөхцөл байдлыг шулуухан хэлэхэд тархалт хяналтад орохоос хол байгааг онцолсон байна. Тэрбээр уг өвчний дэгдэлт хэдийнэ хол түрүүлж эхэлсэн бөгөөд одоо тэд нөхцөл байдлыг гүйцэхийн төлөө ажилласан хэвээр байгааг мэдэгджээ.
Энэхүү мэдэгдэл нь БНАКУ-ын талаас уг дэгдэлтийн талаар даваа гарагт мэдээлэл хийсний дараа гарсан байна.