Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамас бүлэглэл халдлага үйлдэх өглөө аюулгүй байдлын албаныхан өөрийг нь зориуд сэрээгээгүй хэмээн мягмар гарагт буруутгалаа.

Энэхүү мэдэгдэл гарахаас нэг өдрийн өмнө түүний эхнэр сөрөг хүчний нэгэн төлөөлөгчийг тус халдлага болохыг урьдчилан мэдэж байсан гэж мэдэгдээд байсан юм.

Беньямин Нетаньяху энэ оны сүүлээр болох ширүүн өрсөлдөөнт сонгуультай нүүр тулаад байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 7-ны аюулгүй байдлын алдаа дутагдалд хэн хариуцлага хүлээх тухай үндэсний хэмжээний маргаан, шүүмжлэлд тасралтгүй өртсөөр байна.