Culture Club хамтлагийн дуучин, алдарт Бой Жорж өөрийн бие даасан BGP (Boy George Presents) студийн менежер Тони Понтиусыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэхүү шийдвэр нь түүний хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн, Израилийн талыг баримталсан «We Will Dance Again» хэмээх дуутай холбоотой маргаанаас үүдэлтэй ажээ.

Бой Жорж X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгдэхдээ, "Буддын шашинд бүх үйлдэл үр дагавартай байдаг гэж үздэг. Би еврей найз нөхдийнхөө төлөө зогсохоор шийдсэний улмаас амьдралынхаа зарим хүмүүсийг алдаж байна" гэжээ. Тэрээр өөрийн шинэ дууг олон нийтэд түгээхийг хүссэн боловч менежер Тони Понтиус уг уран бүтээлтэй ямар ч холбоогүй байхыг хүсэж, эсэргүүцлээ илэрхийлснээр тэдний хамтын ажиллагаа ийнхүү өндөрлөсөн байна.

Энэхүү дуу нь Израил-Газын дайныг өдөөсөн 2023 оны 10-р сарын 7-ны халдлагын талаар өгүүлдэг бөгөөд дууны үгэнд дайн, хүчирхийллийн талаарх маргаантай мөрүүд багтжээ. Дуучин маань уг дууг Bandcamp платформ дээр байршуулсан бөгөөд удахгүй дахин бичлэг хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, Бой Жорж Лондон хотод тоглох байсан «Jesus Christ Superstar» мюзиклийн Хаан Херодын дүрээс татгалзсан нь олны анхаарлыг татаж байна. Түүний менежер Пол Кемлси энэ шийдвэр нь уран бүтээлчийнхээ хувийн итгэл үнэмшлийг хүндэтгэх болон мюзиклийн багт хүндрэл учруулахгүй байх үүднээс хийгдсэн алхам гэж тайлбарлажээ. Одоогоор BGP студийн зүгээс менежерийн халагдсан асуудлаар албан ёсны хариулт өгөөгүй байна.