Болгар улсын EMCO компанийн зэвсгийн агуулахад гарсан галын шалтгааныг тус улсын хууль сахиулах байгууллагууд шалгаж эхэлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан эсэх болон өнгөрсөн наймдугаар сард тус компанийн өөр нэг байгууламжид гарсан түймэртэй холбоотой эсэх магадлалыг нягталж байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэгээс харахад уг гал түймэр Царева Ливада тосгоны ойролцоо гарч, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн байна. Одоогоор галын улмаас бэртэж гэмтсэн хүн бүртгэгдээгүй байгаа аж.
Энэхүү явдал нь тус улсын баруун бүсэд орших EMCO компанийн өөр нэг зэвсгийн агуулахад дэлбэрэлт, гал түймэр гарснаас хэдэн долоо хоногийн дараа давтагдан тохиож байгаа юм.