Боснийн Сербийн цэргийн командлагч асан Ратко Младич шоронд нас барсан талаар Сербийн төрийн телевиз RTS пүрэв гарагт мэдээллээ.

Өдгөө 84 настай байсан тэрбээр сүүлийн саруудад хэд хэдэн удаа тархинд нь цус харваж байжээ. Младич 1995 онд болсон Сребреницагийн аллагыг гардан удирдсаныхаа төлөө “Боснийн махчин” хэмээн цоллогдож байсан бөгөөд энэ нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан хамгийн аймшигт цуст хэрэгт тооцогддог юм.

Тэрбээр үй олноор нь устгах геноцид, дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр Гааг дахь олон улсын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсон ялаа эдэлж байсан юм.