Бразил улс гадаадаас ирэх бага үнийн дүнтэй илгээмжид ногдуулдаг холбооны импортын татварыг Лхагва гарагт бүрэн цуцаллаа. Энэ нь Хятадын худалдааны томоохон платформуудын хурдацтай тэлэлтийг хязгаарлахаар зохицуулалтаа чангатгаж буй АНУ болон Европын Холбооны бодлогын эсрэг чиглэсэн алхам болж байна.
АНУ, Европын Холбоо нь хуулийн цоорхойг ашиглан хурдацтай тэлж байсан Хятадын жижиглэн худалдааны Shein, Temu зэрэг томоохон платформуудад чиглэсэн хязгаарлалт хийж байгаа бол Бразилын энэхүү шийдвэр эсрэгээрээ тэдгээрийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байна.
Бага үнэтэй цамц, цахилгаан бараа, тоглоом болон гал тогооны хэрэгсэл зэрэгт ногдуулж байсан уг татвар нь иргэдийн дунд туйлын тааламжгүй байсан тул 10 дугаар сарын 4-ний ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригчид буулт хийхэд хүрсэн байна. Энэхүү татварыг цуцалснаар тус улсын татварын бааз сууринд сөргөөр нөлөөлөхөөр байна.