Урт наслалтын нууц юунд оршдог вэ? Энэ асуултад хариулт олохоор эрдэмтэд Бразилийн гурван эгч дүүсийг судалж байна. Тэдний нийлбэр нас нь 316 бөгөөд энэ сард Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр настай, амьд сэрүүн байгаа гурван эгч дүүсээр нэрлэгдсэн юм.

Сан Паулогийн их сургуулийн эрдэмтэн Маяна Зацын удирддаг "DNA Longevo Project" төсөл нь хөгшрөлтийн цаана байгаа биологийн хүчин зүйлсийг судлах зорилготой ажээ. Энэхүү судалгаа нь эгч дүүсийн бие махбод болон танин мэдэхүйн чадвар яагаад өндөр насалсан ч хэвээр хадгалагдаж байгааг ойлгоход туслах юм.

Эрдэмтдийн зүгээс энэхүү гурван эгч дүүсийн тохиолдлыг судалснаар хөгшрөлтийн үйл явцын талаарх шинжлэх ухааны ойлголтыг илүү гүнзгийрүүлнэ хэмээн найдаж байна.