Бразилийн Төв банкнаас криптовалютын арилжааны платформ болон биржүүдэд хандан шинэ журам гаргажээ. Уг шийдвэрийн дагуу тус улсаас гадагш чиглэсэн криптовалютын томоохон гүйлгээг хойшлуулах үүрэг өгсөн байна.

Шинэ зохицуулалтын хүрээнд 10,000 доллараас дээш үнийн дүн бүхий бүх криптовалютын шилжүүлгийг хяналтад авч, тодорхой хугацаагаар хойшлуулах юм. Үүнээс гадна, үнийн дүн бага боловч биржүүдээс эрсдэлтэй гэж үзэж, тусгайлан тэмдэглэсэн жижиг гүйлгээнүүдэд ч энэхүү дүрэм хамаарна гэж CoinDesk мэдээллээ.

Энэхүү алхам нь Бразилийн санхүүгийн зах зээлийн зохицуулалтын хүрээнд хийгдэж буй арга хэмжээ бөгөөд криптовалютын хөрөнгийн урсгалыг хянах зорилготой байна.