Бразилын Амазоны ширэнгэн ойд олон нийтээс тусгаарлагдмал амьдардаг уугуул иргэдийн бүлэг тосгонд гарч ирсэн талаар хэд хэдэн байгууллага Мягмар гарагт мэдээллээ.

Нийт 20 орчим уугуул иргэн тосгонд ирсэн бөгөөд тэд турж эцсэн, өлссөн байдалтай байсныг эх сурвалжууд дурдсан байна. Энэхүү үйл явдал нь тус овгийн нутаг дэвсгэрт халдах тохиолдол нэмэгдэж байгаад түгшүүр төрүүлж буйг байгууллагууд онцолжээ.

Survival International төрийн бус байгууллагын мэдээлснээр, сайн дураараа тусгаарлагдан амьдардаг ава (Awa) овгийн гишүүд Даваа гарагт тосгонд ирж, засгийн газрын багтай харилцсан нь “түүхэн уулзалт” болсон байна. Тэдний очсон уг суурин нь Арарибойягийн уугуул иргэдийн нутаг дэвсгэрт (Arariboia Indigenous Territory) байрладаг ажээ.