Бразил улсад ням гарагт Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуулийн санал хураалт эхэлж, иргэд саналаа өгөхөөр дараалалд зогсож байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр авлигын дуулиан, эдийн засгийн түгшүүртэй байдал болон АНУ-ын зүгээс хөндлөнгөөс оролцсон гэх буруутгалууд гол сэдэв болжээ.
Тус улсын ерөнхийлөгчийн суудалд нийт 13 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас хоёр улс төрч бусдыгаа тодорхой тэргүүлж байгаа юм. Тодруулбал, зүүний үзэл баримтлалтай өдгөө 80 настай Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва дөрөв дэх бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөж байна.
Түүний гол өрсөлдөгч нь экс ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүү, 45 настай сенатор Флавио Болсонару юм. Тэрбээр эцгийнхээ барууны үзэл баримтлалтай хөдөлгөөнийг төрийн эрхэнд эргүүлэн авчрах зорилготойгоор нэр дэвшжээ.