АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Бразилаас орж ирэх зарим төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна. Энэхүү шийдвэр нь тус улсад хийсэн нэг жилийн хугацаатай мөрдөн шалгах ажиллагааны үр дүн юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын худалдааны практик нь "үндэслэлгүй бөгөөд ялгаварлан гадуурхсан" шинжтэй байгаа нь тогтоогджээ. Ийм үйл ажиллагаа нь АНУ-ын тариаланчид, ажилчид, шинийг санаачлагчид болон экспортлогчдын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна. Татвар ногдуулах барааны жагсаалтад кофе, үхрийн мах болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа юм.

Энэхүү асуудалтай холбогдуулан Марко Рубио байр сууриа илэрхийлэхдээ, Бразилын Ерөнхийлөгч Лулагийн "бардам зан"-гийн төлөөх үнэ гэж тодорхойлжээ. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас лхагва гарагийн орой олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ талаарх мэдээллийг албан ёсоор мэдэгдсэн байна.