Америкийн улс төрийн талбарт, тодруулбал Ерөнхийлөгч Дональд Трампын тэргүүлдэг Бүгд найрамдах намын хүрээнд нэгэн ер бусын сэдэв маргаан дэгдээж байна. Энэ нь олон хүний дуртай, хямд бөгөөд амт чанар сайтайд тооцогддог Мексик үндэстний хоол болох бурритогийн үнэ юм.

Буррито нь будаа, шош, мах болон бусад хачирыг тортилла буюу гурилан боовд ороож бэлтгэдэг, Америкчуудын хувьд өдөр тутмын хямд төсөр хоолны сонголт байсаар ирсэн. Гэвч өнөөгийн амьжиргааны өртөг өссөн нь уг хоолны үнэд ч нөлөөлж, үүнийг улс төрийн хурц маргааны сэдэв болгоод байна.

Консерватив үзэл баримтлалтай залуучуудын “Turning Point USA” байгууллагын төлөөлөгч Эндрю Колветын хэлснээр, тус байгууллагын нэгэн оюутан бурритогийн үнэтэй холбоотой асуудлыг хөндсөн нь намын дотоод уур амьсгалд нөлөөлж эхэлжээ. Бүгд найрамдахчууд амьжиргааны өртөг өндөр байгаа нь ирэх арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж, сонгогчдын зүгээс хариуцлага тооцох вий гэж эмээж байна.

Ийнхүү энгийн нэгэн хоолны үнэ нь улс төрийн хүчнүүдийн хувьд сонгуулийн өмнөх томоохон сорилт, дотоод маргааны шалтгаан болон хувираад байна.