Бутан улсын "Gelephu Mindfulness City" (GMC) төсөл нь өөрийн эзэмшлийн биткойны нөөцийг удирдах шинэ алхам хийхээр төлөвлөж байна. Тус төсөл нь өмнө нь 10,000 биткойн хадгалахаа амлаж байсан билээ.
Шинэ мэдээллээр, тус улс биткойны нөөцийнхөө тодорхой хэсгийг 3iQ компаниар дамжуулан удирдуулахаар болсон байна. 3iQ нь дижитал хөрөнгийн хөрөнгө оруулалтын менежмент эрхэлдэг байгууллага юм. Энэхүү үйл ажиллагаа нь биткойныг зөвхөн урт хугацааны үндэсний хөрөнгө хэлбэрээр хадгалах бус, харин зах зээлийн төвийг сахисан (market-neutral) зарчмаар эргэлтэд оруулах өөрчлөлтийг агуулж байна.
Энэхүү алхам нь Бутан улсын биткойны нөөцөө ашиглах стратегийн хувьд томоохон шилжилт болж байгаа юм.