Хувийн санхүүгийн чиглэлээр бичдэг Financial Samurai блогт их засвар хийхийн оронд бүрэн зассан бэлэн байшин худалдаж авах тухай туршлага, зөвлөгөөг нийтэлжээ.
Бараг 50 нас хүрч буй нийтлэлч өөрийн биеэр туулсан туршлагаасаа хуваалцаж, дахин хэзээ ч байшинд бүрэн хэмжээний их засвар хийхгүй гэдгээ дурдсан байна. Түүний бичсэнээр их засварын ард гарсан хүн бүрийн харцанд хоёр жилийн турш плитаны завсрын зуурмагийн өнгө булаалдаж, хэлсэн цагтаа ирдэггүй байцаагч нарыг хүлээж суусан хүний ядарсан төрх тодордог аж.
Мөн их засвар хийх явц нь хүний хийж болох хамгийн таагүй зүйлсийн нэг байж магадгүй хэмээн тэрбээр онцолжээ.