Нидерландын алдарт зураач Винсент ван Гогийн нэгэн бүтээл Нью-Йорк хотноо болсон Sotheby’s дуудлага худалдааны үеэр 190.4 сая ам.доллароор зарагдаж, уран бүтээлчийн хувьд түүхэн дээд амжилт тогтоолоо.

Маргааны дараа дуудлага худалдаанд анх удаа тавигдсан уг байгалийн сэдэвт уран зургийг "Chataigniers en fleurs" (Цэцэглэж буй туулайн бөөр мод) гэдэг аж. Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан Ван Гогийн хамгийн өндөр үнэтэй бүтээл болсон төдийгүй Sotheby’s ордны түүхэнд хоёрдугаарт орох өндөр дүнтэй уран зураг болж байна.

Sotheby’s дуудлага худалдааны ордны хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээлийн дээд амжилтыг Густав Климтийн "Portrait of Elisabeth Lederer" зураг эзэмшдэг бөгөөд нэг жилийн өмнө тус танхимд 236.4 сая ам.доллароор зарагдаж байжээ.