АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Линкольны дурсгалын цогцолборын усан санг сүйтгэсэн этгээдүүдийг хуулийн дагуу бүрэн хариуцлагад татна гэж АНУ-ын прокурор Жанин Пирро ням гарагт мэдэгдлээ.

Саяхан шинэчлэгдсэн 610 метр урт усан сангийн цэнхэр өнгийн будаг хуурч унаж байгаа зэрэг асуудлууд үүсээд байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдгээр асуудлыг вандализм буюу эд зүйлсийг санаатайгаар сүйтгэх үйлдлээс болсон гэж үзэж байна.

Прокурор Жанин Пиррогийн мэдээлснээр, усан санг сүйтгэсэн хэрэгт холбогдуулан албан ёсны сануулга, шийтгэл оногдуулсан байна. Тэрээр АНУ-ын нийслэлийн аюулгүй байдлыг хангахын тулд жижиг гэмт хэрэгт ч хатуу хариуцлага тооцох ёстой гэдгийг онцолжээ.