АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Венесуэл улсын хойд хэсэгт, Каракас хотын ойролцоо 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болжээ.

Эдгээр хоёр газар хөдлөлт нь нэг минут хүрэхгүй хугацааны зайтай тохиолдсон байна. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, хоёр дахь удаагийн буюу 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь 1900 оноос хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн том газар хөдлөлт болж байна.