Венесуэл улсад болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн дараа АНУ-ын цэргийнхэн тус улсад ирж, гамшгийн бүсэд аврах ажиллагааг эхлүүлээд байна.
АНУ-ын Латин Америкийг хариуцсан Өмнөд командлалын тэргүүн, генерал Фрэнсис Донованы мэдээлснээр, одоогоор 900 гаруй цэргийн албан хаагч Венесуэлийн нутаг дэвсгэрт байршин ажиллаж байгаа аж. Үүнээс гадна Пуэрто-Рико болон Кюрасао дахь төвүүдэд 800 орчим цэрэг нэмэлтээр бэлэн байдалд байна.
АНУ-ын цэргийн хүчин газар дээр нь ажиллаж, эрэн хайх болон аврах ажиллагаанд оролцож байгаагаас гадна тус улсын нисэх онгоцны буудлын хэвийн үйл ажиллагааг сэргээхэд туслалцаа үзүүлж байна. Мөн аврах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор агаар болон тэнгисийн цэргийн техник хэрэгслийг дайчлан ажиллаж байгаа юм.