Венесуэл улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон зуун хүн амиа алдсаны дотор охиноо аврах гэж байгаад амь эрсэдсэн ээжийн эмгэнэлт хэрэг гарчээ.
Энэхүү газар хөдлөлтийн улмаас нийт 920-иос доошгүй хүн амиа алдсан байна. Ээж хүний агуу хайр, золиослолын талаар охины эцэг Эктор Белло өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэл өвтгөм мэдээллийг хуваалцжээ. Тэрээр эхнэрийнхээ тухай бичихдээ "Чи бидний охины төлөө өөрийнхөө амийг зориуллаа" хэмээн дурссан байна.
Байгалийн энэхүү гамшгийн улмаас учирсан хохирол, амь үрэгдэгсдийн тоо өндөр байгаа нь олон нийтийн сэтгэлийг ихэд шимшрүүлж байна.