Венесуэл улсад лхагва гарагт болсон хос газар хөдлөлтийн улмаас нөхцөл байдал хүндэрсээр байна. Тус улсын үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Делси Родригесийн мэдээлснээр, гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 589-д хүрч, 2,980 хүн бэртэж гэмтжээ.
НҮБ-аас мэдээлснээр, баасан гарагийн байдлаар 17 орны олон улсын аврах багууд Венесуэлд очиж, нуранги дор амьд үлдсэн иргэдийг хайх ажиллагаанд нэгдэж байна. Гэсэн хэдий ч хохирогчдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа.
Гамшигт өртсөн иргэдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүсийн мэдээллийг бүртгэх зорилгоор тусгай цахим хуудас ажиллуулж байна. Баасан гарагийн өглөөний байдлаар уг хуудсанд 50,000 хүн сураггүй байгаа тухай бүртгэгджээ. Одоогийн байдлаар гамшигт нэрвэгдсэн гэр бүлүүд өөрсдийн ойр дотны хүмүүсийг хайж, зурагтай зарлалуудыг олон нийтийн сүлжээ болон бусад сувгаар түгээсээр байна.