Венесуэлийн нийслэл Каракас хотод хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон барилга байгууламж нурж сүйдлээ. Газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдал иргэдийн дунд ихээхэн сандрал үүсгээд байна.

Тухайн бүс нутагт байгаа иргэд болсон үйл явдлыг “Би үхэх нь гэж бодсон” хэмээн дүрсэлж, айдас хүйдсээ хуваалцсаар байна. Одоогоор нуранги доороос хүмүүсийн тусламж хүссэн дуу хоолой сонсогдож байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.