Венесуэлийн Ла Гуайра мужид газар хөдлөлт болсны дараа аврах ажиллагаа үргэлжилж байна. Энэ үеэр аврагчид нуранги доороос гурван настай хүүхдийг эсэн мэнд гаргаж авчээ.

Уг хүүхэд газар хөдлөлт болсноос хойш зургаан өдрийн турш нуранги дор гацсан байдалтай байсан байна. Аврагчид хүүхдийг нурангиас гаргаж буй үеийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан бөгөөд бичлэгт аврагчид баяр хөөрөөр дүүрэн байгаа нь харагдаж байна.

Одоогоор аврагдсан хүүхдийг эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлж эхлээд байна.