Венесуэл улсад зургадугаар сард хоёр удаа тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон давхар орон сууцны барилга нурж, олон хүн гамшигт нэрвэгдээд байна.
Энэхүү гамшгийн үеэр Фабиана нэртэй охин 10 давхар орон сууцны барилгын нурангид дарагдаж, бүтэн 32 цагийн турш гацсан байна. Аврагчид түүнийг нуранги дотроос эсэн мэнд олж гаргажээ.
Фабиана охин аврагдсаныхаа дараа нуранги дор байх хугацаандаа өлсгөлөнгөө дарахын тулд кетчуп болон бяслаг идэж амьд гарсан гэдгээ ярьсан байна.