Венесуэлийн нийслэлд хэдхэн секундын зайтай хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Эхний чичирхийлэл 7.2 магнитудын хүчтэй байсан бол удаах нь 7.5 магнитудын хүчтэй бүртгэгдсэн байна.
Энэхүү үйл явдлын улмаас тус улсын иргэд ихээхэн сандралд ороод байгаа юм. Газар хөдлөлтийг мэдэрсэн оршин суугчид үүнийг "миний мэдэрч байсан хамгийн хүчтэй газар хөдлөлт" хэмээн тодорхойлж, тулгарсан нөхцөл байдлынхаа талаар ярьж байна.