Венесуэлийн нийслэлд газар хөдлөлтийн улмаас нөхцөл байдал хүндэрч, иргэд ихээхэн сандралд оржээ. Тус улсын нийслэлд хоёр удаагийн хүчтэй чичирхийлэл хэдхэн секундын зайтай мэдрэгдсэн байна.

Эхний газар хөдлөлт нь 7.2 магнитудын хүчтэй байсан бол түүний араас 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас иргэд ихээхэн айдаст автаж, зарим нь барилга дээр нь нурж унах вий хэмээн ихэд эмээсэн байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлын талаарх нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна.