Венесуэл улсад 7-оос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд дараалан болсон талаар BBC мэдээллээ. Хоёр удаагийн газар хөдлөлт хэдхэн секундын зайтай тохиолдсон бөгөөд газар хөдлөлтийн голомт өнгөц байсан байна.
Энэхүү байгалийн гамшгийн улмаас одоогоор 235 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна. Түүнчлэн 1,500 орчим хүн гэмтэж бэртжээ.
Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.