Украины ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трампыг Украины үндэсний одонгоор шагнасан байна.
Оросын хяналтад байгаа хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжийг олгосон хэсэгчилсэн гал зогсоох тохиролцоог зуучлан зохицуулахад түүний гүйцэтгэсэн үүргийг ийнхүү үнэлжээ.
Украины ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтлэгдсэн зарлигт: “АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трампыг Гүнж Ольгагийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнасугай” хэмээн дурдсан байна. Түүнчлэн уг баримт бичигт хүмүүнлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оруулсан түүний бодитой хувь нэмрийг онцлон тэмдэглэжээ.