NBA-гийн буюу Америкийн сагсан бөмбөгийн лигийн од тоглогч Виктор Вембаньяма FIBA-гийн сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцох эсэх нь олны анхаарлыг татаж байна. Тэрээр 2026-2027 оны NBA-гийн улирлын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд олон улсын тэмцээнд оролцох төлөвтэй байгаа юм.
Францын шигшээ багийн гол тоглогч тэрээр Парис-2024 олимпын наадмаас хойш олон улсын ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцоогүй байгаа билээ. Олимпын дараагаас хойш түүнийг шигшээ багийнхаа төлөө дахин хэзээ тоглохыг шүтэн бишрэгчид нь хүлээж байна.
Одоогоор түүний FIBA-гийн сонгон шалгаруулалтад оролцох төлөв байдал нь NBA-гийн ирэх улирлын хуваарь болон тоглогчийн бэлтгэлтэй шууд холбоотойгоор яригдаж байна.