Гал түймэртэй тэмцэх албаныхны нэр хүндэд сэв суулгасан хачирхалтай хэрэг гадаадын хэвлэлүүдээр шуугиан тариад байна. 29 настай, сайн дурын гал унтраагч залуу өөрийнхөө гараар гал тавьж, дараа нь түүнийгээ унтраах үйл ажиллагаанд оролцсон хэргээр баривчлагджээ.
Хэргийн мөрдлөгийн явцад тогтоогдсоноор, тус залуу 2026 оны тавдугаар сарын сүүлээр ердөө 30 цагийн дотор гурван ч удаа гал тавьсан байна. Тэрээр гал тавьсныхаа дараа гал унтраах анги руугаа буцаж очин, дуудлагын дагуу багийнхантайгаа хамт хэргийн газар очиж, өөрийнхөө тавьсан галыг унтраах ажилд идэвхтэй оролцдог байжээ.
Хууль сахиулах байгууллагынхан түүний үйлдлийг сэжиглэж эхэлснээр энэхүү хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн байна. Одоогоор түүнд галдан шатаасан хэргээр ял тулгаад байгаа бөгөөд нийгэмд аюул учруулж болзошгүй ийм үйлдэл гаргасанд олон нийт ихээхэн гайхаж, шүүмжлэлтэй хандаж байна. Гал унтраагч гэдэг бол иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой нэр хүндтэй ажил гэдгийг харгалзан үзвэл, энэ үйлдэл нь мэргэжлийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн явдал боллоо.
Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс түүнд ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байна.