Төв Америкийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох Фүэго галт уул даваа гарагийн өглөөнөөс эхлэн идэвхжиж, улмаар Гватемал улс өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжлээ.
Номхон далайн “Галт цагираг”-ийн бүсэд хамаарах энэхүү галт уул дэлбэрсний улмаас агаар мандалд үнс нурам, хийн үүлс цацагдаж, лав болон пирокластик урсгал урсаж эхэлсэн байна. Галт уулын идэвхжилтийн улмаас үүссэн аюултай бүсэд байрлах найман тосгоноос нийт 659 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Гватемалын Гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлснээр, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг ойролцоох хоргодох байруудад түр байрлуулаад байна. Одоогоор тус улсын эрх баригчид галт уулын идэвхжилттэй холбогдуулан анхааруулга өгч, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.