Герман улс сэргээгдэх эрчим хүчний салбарт олгодог татаасаа багасгахаар төлөвлөж байна. Тус улсын эрчим хүчний сүлжээнд нарны эрчим хүчний үйлдвэрлэл огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор хэт их ачаалал үүсэх болсон нь энэхүү өөрчлөлтийг хийх гол шалтгаан болжээ.
Баасан гарагийн орой Эдийн засгийн яамнаас нийтэлсэн хуулийн төсөлд дурдсанаар, 2027 оноос эхлэн шинээр байгуулагдах сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн дэмжлэгийг өөрчлөхөөр тусгасан байна. Ингэхдээ уг санхүүжилт нь зах зээл болон эрчим хүчний системийн аль алинд нь ашигтай байх зарчмыг баримтлах аж.
Шинэ журмын дагуу эрчим хүчний сүлжээний түгжрэлийг нэмэгдүүлэхгүй, харин цахилгааны эрэлт хэрэгцээнд илүү нийцтэй, уян хатан хариу үйлдэл үзүүлэх төслүүдийг урамшуулах бодлого баримтлах юм. Одоогийн мөрдөгдөж буй тогтмол тарифын систем буюу сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд олгодог баталгаат төлбөрийн тогтолцоог ийнхүү өөрчлөн шинэчлэхээр төлөвлөж байна.