Герман улс биткоиныг 180 хүртэл хоногоор царцаах чиглэлд алхам хийж байна. Энэхүү зохицуулалтыг хувийн түлхүүрт (private keys) хандах эрхгүй байсан ч хэрэгжүүлэх боломжтойгоор тусгажээ.
Германы парламент болох Бундестагийн дэмжсэн хуулийн төслийн дагуу крипто биржүүд өөрсдийн хяналтад буй зарлагын гүйлгээг хаах боломжтой болох аж. Харин өөрийн хэтэвчиндээ (self-custody) криптогоо хадгалж буй эзэмшигчид ийм шийдвэр хүргүүлсэн тохиолдолд гарын үсэг зурах түлхүүр нь эзэмшигчийн мэдэлд хэвээр үлдэх юм байна.