Германы Доод Саксон муж улсын Гандеркезе хотод өнгөрсөн бямба гарагт жижиг онгоц амины орон сууц мөргөж, осол гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ослын улмаас онгоцны дотроос нэг хүний цогцос олдсон болохыг цагдаагийн төлөөлөгч баталсан байна. Одоогоор онгоцонд өөр хүн байсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаныхан үд дундын байдлаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Тус байшинд амьдарч байсан хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг ослын талаарх мэдээлэл цацагдаж байна.