Австри улс нацист дарангуйлагч Адольф Гитлерийн төрсөн байрыг цагдаагийн хэлтэс болгон албан ёсоор нээлээ. Энэхүү алхам нь уг барилгыг нацист үзэл суртлыг шүтэн бишрэгчдийн мөргөлийн газар болгохоос сэргийлэх зорилготой юм.

Германы хил орчмын Браунау-ам-Инн хотод байрлах уг байранд Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлж байжээ. Түүний гэр бүл хожим өөр тийш нүүсэн байна.

Тус барилгын гадна талд дурсгалын хөшөөг хэвээр үлдээсэн бөгөөд уг хөшөөнд: “Эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолын төлөө. Фашизм дахин хэзээ ч бүү давтагдаг. Сая сая хүний үхэл бидэнд сануулж байна” хэмээн сийлсэн байдаг.