Гуам арал руу Бави нэртэй супер хар салхи ойртож байгаатай холбогдуулан тус бүс нутагт нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Цаг уурын урьдчилсан мэдээгээр, уг хар салхи даваа гарагт эрэгт хүрэх төлөвтэй байгаа юм. Хар салхины улмаас салхины хурд 160 миль/цаг-аас давж, далайн давалгаа 11 метр орчим өндөрт хүрэх аюултай байна гэж албаныхан мэдээлэв.

Байгалийн энэхүү гамшгийн улмаас учирч болзошгүй хор хөнөөлөөс сэргийлэх зорилгоор холбогдох албаныхан аюулгүй байдлын арга хэмжээг авч, нүүлгэн шилжүүлэлтийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.