Данийн парламент пүрэв гарагт Гренланд болон АНУ-тай хамтран хэрэгжүүлэх аюулгүй байдлын чухал хэлэлцээрийг албан ёсоор баталлаа. Энэхүү баримт бичиг нь Хойд туйл болон Хойд Атлантын бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой юм.

Уг санал хураалт нь НАТО-гийн холбоотон Данийн хагас бие даасан нутаг дэвсгэр болох Гренландыг хяналтдаа авах гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэдэн сарын шахалтын дараа болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Дани, Гренландын удирдагчдын хооронд байгуулсан гурван талт хэлэлцээр нь Гренландад АНУ-ын цэргийн баазуудыг нэмж байгуулах замыг засаж байгаа юм. Мөн энэ нь тус арлыг хяналтдаа авах тухай Трампын удаа дараагийн мэдэгдлээс үүдэлтэй үүссэн хурцадмал байдлыг намжааж байна.