UFC-ийн хагас дунд жингийн тулаанч Даниел Родригес удахгүй болох UFC-ийн Сербид зохион байгуулагдах анхны арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байна. Наймдугаар сарын 1-нд Белград Аренад болох тус тэмцээнд тэрээр Урос Медиктэй тулалдах бөгөөд энэ нь түүний UFC-ийн замнал дахь анхны гол тулаан (main event) болох юм.
Өдгөө 39 настай тамирчин маань өнгөрсөн хугацаанд Мексикийн шоронд найман сарыг өнгөрүүлсэн нь түүний хувьд туйлын хүнд сорилт байжээ. Тэрээр "Love and War" подкастад оролцохдоо шоронгоос гарах боломжгүй мэт санагдаж байсан үеэ дурссан байна. Тэрээр Мексикийн хууль эрх зүйн тогтолцоо нь АНУ-аас тэс өөр гэдгийг онцолжээ.
Родригесийн хувьд алдартай нэгэн байх нь шоронд илүү их хүндрэл учруулсан байна. Тэрээр өөртэй нь ижил хэрэгт холбогдсон нэгэн хамтлагийн гишүүн их хэмжээний мөнгө төлөхөөс өөр аргагүй болсныг дурдаад, өөрт нь ч мөн ижил нөхцөл байдал үүснэ гэдгийг ойлгож байжээ. Түүнчлэн шоронгийн харуулууд түүнээс мөнгө нэхэж, илүү таатай нөхцөлтэй өрөөнд шилжүүлэхийн тулд авлига авахыг завдсан гэдгийг тэрээр "The Joe Rogan Experience" нэвтрүүлгээр өмнө нь ярьж байв.
Тэрээр шоронгоос гарсны дараа UFC-д эргэн ирж, шинэ гэрээ байгуулж, анхны гол тулаандаа оролцох гэж байгаа нь түүний хувьд маш том завшаан гэдгийг илэрхийлсэн юм. Хэдийгээр Мексикийн шоронд өнгөрүүлсэн үе нь маш хүнд байсан ч Даниел Родригес одоо ирэх тулаандаа бүх анхаарлаа хандуулж байна.