NBA-ийн алдарт тоглогч Леброн Жеймс Филадльфи 76ers баг руу явахаар болсон нь сагсан бөмбөгийн ертөнцөд анхаарал татаж байна. Энэхүү шилжилтийн дараа түүний хүү Бронни Жеймсийг аавынхаа араас тус багт нэгдэх эсэх нь олон хүний сонирхлыг татаж байгаа юм.
Лейкерс багт гурван жил дараалан аваргалж байсан туршлагатай тоглогч Девейн Жорж энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр TMZ Sports-д өгсөн ярилцлагадаа Бронниг аавтайгаа хамт нэг багт тоглох санааг огт дэмжихгүй байгаагаа хэлсэн байна.
Девейн Жоржийн үзэж байгаагаар, одоо бол залуу тоглогч Броннигийн хувьд өөрийн гэсэн ур чадвараа харуулах, бие даасан тоглогч гэдгээ батлах цаг нь иржээ. Тэрээр Бронниг цаашид аавынхаа нөмөр нөөлөгт байж, өрөвдүүлэх буюу "нялхдуулах" хэрэггүй гэсэн хатуу байр суурьтай байна. Ингэснээр залуу тамирчин өөрийнхөө боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, талбай дээр юу хийж чадахаа харуулах боломжтой болно гэж тэрээр үзэж байгаа аж.