Америкийн нэрт хөгжмийн продюсер, рэппер Дидди (Diddy) өөрийнх нь эсрэг гаргасан шүүхийн нэхэмжлэлүүдийн нэгийг "үндэслэлгүй" хэмээн мэдэгдлээ. Тэрээр холбогдох шүүхийн баримт бичгүүдээр дамжуулан холбооны шүүгчээс уг нэхэмжлэлийг гаргасан Грэйс (Grace) гэх эмэгтэй болон түүнийг төлөөлж буй өмгөөлөгчдийг торгохыг хүссэн байна.

TMZ агентлагийн олж авсан шүүхийн баримтад дурдсанаар, Дидди уг нэхэмжлэлийг хэтэрхий үндэслэлгүй, хууль эрх зүйн хувьд ач холбогдолгүй гэж үзэж байгаа аж. Иймд тэрээр шүүхээс энэхүү асуудалд хариуцлага тооцож, нэхэмжлэгч талыг санхүүгийн хариуцлага хүлээлгэх буюу төлбөр төлүүлэх арга хэмжээ авахыг шаарджээ.

Одоогоор энэхүү хүсэлтийн дагуу шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд асуудал үргэлжилж байна.