Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тэр дундаа зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хүчний дасгал сургуулилт чухал нөлөөтэй болохыг шинэ судалгааны үр дүн харууллаа. Healthline сайтад мэдээлснээр, долоо хоногт дор хаяж 2 цаг хүчний дасгал хийдэг эмэгтэйчүүдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл буурдаг байна.

Судалгааны дүнгийн дагуу, долоо хоногт 150 минут аэроб дасгал хийхийн зэрэгцээ 2 цагаас доошгүй хугацаагаар хүчний дасгал хийдэг эмэгтэйчүүдийн хувьд зүрхний шигдээс үүсэх эрсдэл бага байдаг аж. Хүчний дасгал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш их ач тустай болохыг судалгаа онцолжээ.

Зөвхөн аэроб дасгал төдийгүй хүчний дасгалыг өдөр тутмын хөдөлгөөндөө нэмснээр зүрхний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг болох нь энэхүү судалгааны гол дүгнэлт юм.