Япон улсын өмнөд хэсэгт Долфин нэртэй хар салхи дэгдэж, улмаар тус бүс нутагт хүн бэртэж гэмтэх болон цахилгаан тасрах зэрэг хүндрэлүүд үүсээд байна.

Уг байгалийн гамшиг одоо Хятад улсыг чиглэн хөдөлж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, боомтуудаа хаах шийдвэрийг гаргасан байна.