АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцсон хэмээн мэдэгдлээ. Тэрээр үүнтэй зэрэгцэн удахгүй болох гэж буй завсрын сонгуулийн санал хураалтын аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Трампын энэхүү мэдэгдэлд Хятадын тал албан ёсоор хариу өгч, түүний ярьсан зүйлсийг худал хуурмаг болохыг онцолжээ.
Харин АНУ-ын Ардчилсан намын гишүүд Трампыг ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, улмаар сонгуулийн үйл явцыг сулруулах замыг бэлтгэж байна хэмээн шүүмжилж байна.