АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудад онгоц хөөргөхдөө уурын катапульт руу буцаж шилжих тушаал гаргалаа. Энэхүү шийдвэр нь түүний урт хугацааны гомдол, шүүмжлэлд үндэслэсэн бөгөөд тэнгисийн цэргийн олон офицеруудын эсэргүүцэлтэй тулгарсан ч ийнхүү албажсан байна.
Ерөнхийлөгчийн санамж бичигт дурдсанаар, Трамп АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд хандан дараагийн Gerald Ford ангиллын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд гидравлик катапульт ашиглахад юу шаардлагатай талаарх төлөвлөгөөг 60 хоногийн дотор боловсруулахыг үүрэг болгожээ.
Энэхүү шийдвэр нь төлөвлөгдөж буй USS Doris Miller хөлөг онгоцонд хамаарах бөгөөд уг хөлөг нь нийт зургаан хөлөг онгоцноос бүрдэх цувралын дөрөв дэх нь болох юм.