АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт тус улс Хятадтай өрсөлдөж буй сансрын салбарт ирээдүйн иргэний болон цэргийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой “Сансрын академи” (Space Academy) байгуулахаа албан ёсоор зарлалаа.
Тэрбээр Техас муж улсын Хьюстон хот дахь НАСА-гийн Жонсоны нэрэмжит Сансрын төвд үг хэлэх үеэрээ уг шинэ сургуулийг АНУ-ын цэргийн алдарт Вест Пойнт академийн жишгээр байгуулна гэдгийг мэдэгдсэн байна.
Трамп шинэ сургуулийг байгуулах гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурах үеэрээ “Үүнийг АНУ-ын Сансрын академи гэж нэрлэж байгаа. Энэ бол маш том үйл явдал” хэмээн онцолжээ.