АНУ-ын Конгрессын хяналтыг шийдвэрлэх завсрын сонгуулийн сурталчилгаа ширүүсэж буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах намд амжилт олох “боломж бий” хэмээн Баасан гарагт мэдэгдлээ.

Тэрбээр өмнөх өдөр нь цуцлаад байсан Канзас болон Айова мужууд дахь сонгуулийн хоёр цуглаанаа эргүүлэн товлохоор шийдвэрээ өөрчилсөн байна. Цуглаануудыг цуцалсан явдал нь түүний эрүүл мэндийн байдал болон сонгуулийн өрсөлдөөний явцын талаар асуулт, эргэлзээ төрүүлээд байсан юм.

Дональд Трамп өөрийн цуглаануудын талаар хэлэхдээ “Орон даяар эдгээр цуглаанд маш их хайр хүндэтгэл байна” хэмээн дурдсан бөгөөд үүнийхээ дараа хэд хэдэн доромж үгс урсгасан байна.