АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан "Энх тайвны зөвлөл" даваа гарагт Израил улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяахутай уулзаж, Газын зурвас дахь цэргийн үйл ажиллагааг зогсоох нөхцөлийн талаар тохиролцлоо. Тодруулбал, Израилын зэвсэгт хүчин Газын зурвасаас гарах үйл явц нь Хамас бүлэглэлийг бүрэн зэвсэг хураах нөхцөл биелэгдсэний дараа эхлэхээр болжээ.

Энэхүү шийдвэр нь өмнө нь гарсан үл ойлголцлын дараа хийгдэж буй алхам юм. Өмнө нь "Энх тайвны зөвлөл"-өөс Газын зурвасаас үе шаттайгаар цэргээ татах тухай баримт бичгийг нийтэлсний дараа Израилын аюулгүй байдлын кабинетын хоёр гишүүн уг хэлэлцээрийг цуцлахыг уриалж байв.

Беньямин Нетаньяахугийн албанаас мэдээлснээр, тэд АНУ-ын талд өөрсдийн болгоомжлол, эсэргүүцлийг илэрхийлсэн байна. Уг үйл явдал нь Трампын баасан гарагт өөрийн санаачилсан хэлэлцээрийг сайшаан магтсаны дараа өрнөж байгаа юм. Одоогоор талууд уг нөхцөлийн дагуу үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар хэлэлцэж байна.