АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт хэвлэл мэдээллийн томоохон гурван байгууллагыг Цагаан ордонд нэвтрэхийг хориглох шийдвэр гаргаснаа зарлалаа.
Энэхүү хоригт CNN, MS Now болон Politico зэрэг хэвлэлүүд багтсан бөгөөд Трамп уг шийдвэрээ нэн даруй хэрэгжиж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна. Тэрээр дээрх хэвлэлүүдийг "хуурамч мэдээлэл түгээсэн" (FAKE NEWS) хэмээн буруутгаж байгаа аж.
Түүний энэхүү алхам нь хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг чиглэсэн сүүлийн үеийн үйлдлүүдийнх нь нэг болж байгаа бөгөөд АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй зөрчилдөж, маргаан дагуулах магадлалтай байна.