АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн есдүгээр сард технологийн томоохон компани болох “Nvidia”-ийн хувьцаанаас 265,000 хүртэлх ам.доллароор худалдан авч, мөн 15,000 хүртэлх ам.долларын хувьцаа зарсан болох нь пүрэв гарагт нийтлэгдсэн түүний хамгийн сүүлийн санхүүгийн тайлангаас тодорхой болжээ.
Энэхүү хувьцааны арилжаа нь тус компанийн гүйцэтгэх захирал (CEO) Женсен Хуанг БНХАУ-ын тагнуулч байж болзошгүй хүнтэй холбоотой байсан гэх мэдээлэл гарахаас хэдэн долоо хоногийн өмнө хийгдсэн байна.
АНУ-ын хууль тогтоогчид Дональд Трампаас Женсен Хуангийн хувийн амьдралын талаар юу мэддэг байсан талаар асууж, тодруулга шаардаж эхэлжээ. Женсен Хуанг нь Ерөнхийлөгчийн хамгийн ойрын холбоотнуудын нэгд тооцогддог бөгөөд Трамп түүний эсрэг гарсан эдгээр мэдэгдэл, хардлагад “маш их гайхсан” гэдгээ илэрхийлсэн байна.