АНУ дэлхийн тавцанд өөрийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар ойлгохын тулд тэдний ойрын холбоотнууд хоорондын харилцаагаа гүнзгийрүүлэх үед Вашингтон ямар хариу үйлдэл үзүүлж буйг ажиглах хэрэгтэй юм.

Европын Холбооны (ЕХ) тэргүүн Урсула фон дер Ляйен Канад улсыг тус холбооны анхны "хамаарал бүхий гишүүн" (associate member) болгох санал дэвшүүлсэн байна. Гэвч энэхүү санаачилгад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэн даруй бөгөөд хатуу байр суурьтайгаар хариу өгчээ.

Дональд Трамп уг санааг "инээдтэй" гэж тодорхойлоод, хэрэв тэд үүнийг хэрэгжүүлбэл эсэргүүцэхээ мэдэгдсэн байна. Тэрээр: "Хэрэв тэд үүнийг хийвэл, хэрэв би үүнийг өчүүхэн ч болов дайсагнасан үйлдэл гэж үзвэл маш ноцтой татвар ногдуулах эсвэл Европтой хийх олон чиглэлийн худалдаагаа зогсооно" хэмээн сануулжээ.